Dark Light
Нийгэм | 2025-10-20

ИХЭР: АЖИЛДАА АНХААРЧ, БИЧИГ БАРИМТАА ХЯНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөрийн сонирхож буй бүхий л зүйлсдээ зориулан цаг гаргаж, ашигтай мэдээлэл цуглуулах боломжийг хай. Худалдаа наймаатай холбоотой ажилладаг хэн бүхнийг аз ивээнэ. Ямар нэгэн зүйл худалдан авч илүү үнээр зарж ашиг олох магадлалтай. Олон талын мэдээлэлд задлан шинжилгээ хийхэд сайн үе.
 
Үхэр: Бусдад найдахаас илүү өөрийн мэдлэг туршлагад найд. Та бүхий л хүч чадал, мөнгө хөрөнгөө үрэх ч ажлаасаа таашаал авахгүй байж мэднэ. Сонирхолгүй бөгөөд хайнга байдлаас улбаалан санаанд хүрсэн ашиг ч олохгүй. Ямар ч аргагүй үед л ивээн тэтгэгчийн дэмжлэг, найз нөхдийн тусламжийг авах хэрэгтэй бололтой. Бизнесийн хамтын үйл ажиллагаа хийхэд харилцан итгэлцэл хамгийн чухал.
 
Ихэр: Ажилдаа анхаарч, бичиг баримтаа хяна. Аливаа гэрээ хэлэлцээрт илүү анхаарал хандуулах үе. Зохицуулагдаагүй санхүүгийн асуудлууд нь харилцан ойлголцлын байдалд муугаар нөлөөлж болзошгүй. Төрийн болон шүүхийн байгууллагад хандахад тохиромжгүй.
 
Мэлхий: Алдаатай, буруу тооцоолол хийж болзошгүй өдөр. Чухал гэрээ хэлэлцээрт аюул тулгарна. Өөрийн буруутай байдлаа янз бүрийн нөхцөл байдлуудаар цайруулах гэж бүү хичээ. Алдаагаа хүлээн зөвшөөрч байхыг зөвлөж байна. Урагш харах, ирээдүйнхээ төлөө зоригтой алхам хий.
 
Арслан: Шинэ төсөл хэрэгжүүлэх хүмүүс энэ үед материаллаг байдлаа сайжруулж, гэр бүлийн санхүүдээ хувь нэмэр өгнө. Өөрийнхөө өмнө тодорхой зорилго дэвшүүл. Од эрхсээс өгч буй хувь заяаны өчүүхэн ч атугай бэлгийг талархан хүлээж авахад бэлэн бай.
 
Охин: Ямар ч үед урт хугацааны төлөвлөгөөгөө бүү март. Холын түншүүдтэйгээ холбоо тогтооход таатай. Таныг сайн ойлгох хүнтэй танилцана. Мэдээлэл боловсруулах ажил хийдэг хүмүүст боломж ихэснэ. Танд шинэ ажил санал болговол өөрчлөлт хийхэд бэлэн бай.
 
Жинлүүр: Эерэг эрч хүч нь энэ өдрүүдийг мартагдахааргүй өнгөрөөх хөшүүрэг болно. Хэн нэгний хоосон магтаалд хэт туйлширч хандвал асуудалд орно. Өнөөдөр ашигтай ажлын санал ирвэл хүлээж ав. Цагийг таатай өнгөрүүлэх нь хамт олон дунд таны холбоог сайжруулна. Гэхдээ танд өрнүүн яриа эсвэл оройн хоолноос илүү хайртай хүний тань тэврэлт хэрэгтэйг санаарай.
 
Хилэнц: Ажил хэрэгт хэт автах хэрэггүй. Амьдралд хэрэгцээт мөнгөний дарамтаасаа салах боломж гарна. Хэн нэгэн хүн эсвэл үүссэн нөхцөл байдал нь таны итгэл үнэмшлийг сорих болно. Магадгүй та шударга байх хэрэгтэй боловч уян хатан байх шаардлага гарна. Удаан өвдсөн хүн эргээд эрүүл саруул байдлыг мэдрээд энэ амьдрал хэчнээн энгийн тусмаа сайхан гэдэгт гайхширах болно.
 
Нум: Энэ өдрийн үйл явдал өмнөх таагүй байдлын үргэлжлэл мэт өрнөх болно. Өөрийн үзэл санааг хэрэгжүүлэхэд уян хатан ханд. Таны эрхлэх гэж буй үйл ажиллагаа одоогоор тодорхой бус байсан ч бүү ай. Мөнгөний асуудал дээр бусдын тусламж, амлалтад бүү найд. Эерэг, сөрөг өөрчлөлтүүд аль аль нь бий болно.
 
Матар: Энэ өдөр олон төрлийн ажилд хүч хүрэлцэхгүй бололтой. Зөвхөн чухал ажилдаа л төвлөрөх хэрэгтэй. Зарим асуудлыг шийдвэрлэхэд туслах хуучны танилтайгаа учирна. Урд нь та тэдний нөлөөг дутуу үнэлдэг байсан байна. Зарим нэгнийх нь тухай та зөвхөн сонсож л байсан байна.
 
Хумх: Од эрхэс танд шинэ сайхан ирээдүйг амлаж байна. Татгалзахын аргагүй санал хүлээн авах магадлалтай тул үйл явдлын эргэлтэд бэлэн бай. Урам хугалсан хий хоосон амлалт таныг тойрно. Шинэ санаа бодлыг хэрэгжүүлэхэд холбоотны тусламж дэмжлэгтэй амжилтад хүрнэ.
 
Загас: Зөвхөн өмнөх ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх өдөр. Олны хөл үймээнээс хол байхыг хичээ. Хайртай хүндээ дарамт шахалт үзүүлэхээс татгалз. Хэрвээ хосууд хамтран шийдвэр гаргаж чаддаг бол сайхан харьцаагаа хадгалж чадна гэж од эрхэс зөвлөж байна. Орчлонгийн учрал тохиол бүрийг хувийн амьдралдаа гүнзгий тусгаж авах хэрэггүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19