Dark Light
Нийгэм | 2025-10-20

ӨДӨРТӨӨ -1...-3 ГРАДУС ХҮЙТЭН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 21-нээс 25-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
 
2025 оны аравдугаар сарын 20-ны 20:00 цагаас 2025 оны аравдугаар сарын 21-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. 
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -27...-32 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -19...-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -13...-18 градус, өдөртөө Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -8...-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +1...+6 градус, бусад нутгаар -4...+1 градус дулаан байна.  
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21...-23 градус, бусад хэсгээр -13...-15 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна. 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22