Dark Light
Нийгэм | 2025-10-20

ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭН, ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газар хоорондын хамтран ажиллах төлөвлөгөөг батлах ажлын уулзалтыг энэ сарын 15-17-ны өдрүүдэд Улаан-Үд хотноо зохион байгууллаа.
Уулзалтад Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн төвийн бүсийн буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцсон юм.
Талууд ирэх 2026-2027 онд хамтран хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн, “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах талаар хамтран ажиллах тухай төлөвлөгөө”-д гарын үсэг зурлаа.
Хоёр талын уулзалт нь Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21