Dark Light
Нийгэм | 2025-10-21

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр (2025.10.21) өглөөний 05:30-08:30 цагийн хооронд Гамшгаас хамгаалах иж бүрэн үзлэг шалгалтыг Зам, тээврийн яаманд зохион байгуулан ажиллалаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Зам, тээврийн яам болон түүний харьяа 12 байгууллагын 241 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр бэлэн байдлаа ханган оролцлоо.

Энэхүү үзлэг шалгалт нь Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг холбогдох албаныхан онцолж байлаа.

Энэ үеэр Зам, тээврийн улсын албаны гамшгаас хамгаалах томилогдсон бие бүрэлдэхүүний мэдлэг ур чадвар, бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлэх, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах чадавхыг дээшлүүлэх чиглэлд ОБЕГ-аас мэргэжил аргазүйн, зөвлөгөө өгч ажиллав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19