Dark Light
Нийгэм | 2025-10-21

МОНГОЛ БАГШ ТАЙЛАНДЫН ГҮНЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн 60 насны ойг тохиолдуулан 2015 оноос хойш хоёр жил тутамд Зүүн Өмнөд Азийн болон Тимор-Лестийн шилдэг багш нарт олгодог “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал”-ын хүрээг энэ жилээс өргөжүүлж, Бангладеш, Бутан, Монгол Улсыг хамруулж нийт 14 улсын багш нарт олгохоор шийдвэрлэсэн юм.
Ийнхүү 2025 онд тус нэр хүндтэй шагналыг Монгол Улсаас “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер, багш А.Уянга хүртлээ.
Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэхэд нь тэгш боломж олгох чиглэлээр тууштай ажиллаж, мэргэжлийн боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм. Багш А.Уянга өөрийн санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг үнэ төлбөргүй сургаж, нийгэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлж ирсэн билээ.
Түүний энэхүү хичээл зүтгэлийг үнэлж, “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналын сан”-гаас 10,000 ам.долларын шагнал гардуулсан байна.
Тус шагнал нь боловсролын салбарын шилдэг багш нарыг алдаршуулж, тэдний мэргэжлийн хөгжил болон олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19