Теле камерын ухаалаг систем ашиглан улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байна. Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгоно.
Иргэд, жолооч та бүхнийг улсын дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.