Dark Light
Нийгэм | 2025-10-21

АННА ДАМДИНОВНА ЦЕНДИНАД “ХҮНДЭТ ДОКТОР” ЦОЛ ОЛГОЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн "Хүндэт доктор” цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын түүх, соёлыг судлах, монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендина-д МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо.
"Хүндэт доктор" цол олгох ёслол 2025 оны 10-р сарын 20-ны өдөр МУИС-ийн Төв байранд боллоо.
Уг ёслолд ахмад эрдэмтэд, доктор, профессор багш, судлаачид, түүний шавь нар оролцсон юм.
Монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендина нь
  • 1977-1990 онд ЗХУ-ын Радио-телевизийн улсын хороонд нэвтрүүлэгч,
  • 1990-2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
  • 2005 оноос ОХУ-ын Хүмүүнлэгийн Улсын Их Сургуулийн Дорно дахин ба сонгодог судлалын хүрээлэнд профессор,
  • 2017 оноос Эдийн засгийн ахисан түвшний сургуульд профессороор тус тус ажиллаж байна.
Монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендина нь
  • 1997 онд “Москва 850” ойн медаль, Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал,
  • 2008 онд “Монгол судлалын шилдэг эрдэмтэн”,
  • 2014 онд ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” одон,
  • 2014 онд Монгол Улсын “Найрамдал” медалиар шагнагджээ.

Түүний монгол судлалын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол олгожээ.

Тэрбээр академич Ц.Дамдинсүрэнгийн эрдмийн өвийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнтэй хамтарсан судалгааг эрчимтэй өрнүүлж, “Ц.Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган” 9 боть, “Монгол Алтангэрэл судар”, “Молон тойны судар”, “Түүхийн бичмэл эх”, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн монгол ном судрын бүртгэл, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн төвд ном судрын бүртгэл, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн монгол төвд судрын цуглуулгын тухай”, “Ц.Дамдинсүрэнгийн өдрийн тэмдэглэл” зэрэг бүтээлийг эрхлэн хэвлүүлжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19