Dark Light
Нийгэм | 2025-10-21

НД-ЫН ШИМТГЭЛИЙН ӨРИЙГ БАРАГДУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийгмийн даатгалын байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр барагдуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор, “Өмгөөллийн цэгц хүч” ХХН-тэй хамтран ажиллаж, мэдээлэл солилцоо, эрх зүйн дэмжлэг авах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Баянзүрх, Говь-Алтай, Дорноговь, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга, холбогдох албан хаагчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудлын талаар танилцуулга хийж, Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Алтангэрэл, Дотоод аудит, мониторингийн газрын дарга Б.Ганхуяг нар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тохиолдолд сангийн мөнгөн урсгал тасалдах, улмаар даатгуулагчдын нийгмийн баталгаа алдагдаж, тэдний хууль ёсны эрх зөрчигдөх эрсдэл бий болдог.

Эх сурвалж | Нийгмийн даатгалын ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23