Dark Light
Нийгэм | 2025-10-21

"ЦЭРГИЙН ӨДӨР ЗАХНЫ ДААВУУ ХАДАЖ СУРАХААС ЭХЭЛНЭ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан шинэ дайчдаа халуун дотноор угтан авч, цэргийн албаны онцлог, ач холбогдлын талаар яриа таниулга хийж, анги байгууллагынхаа дайчин замналын талаар мэдээлэл хүргэсээр байна. “Шинэ дайчдын булан” ажиллуулж, ар тал, хангалтыг зохион байгуулж, гэр бүлийнхэнтэй нь утсаар яриулж, бие биетэйгээ танилцах, алба салбараа ойлгох соёл хүмүүжлийн төрөл бүрийн ажлуудыг зохион байгуулж байна. Эх орны дуудлагаар эр цэргийн албанд хүрэлцэн ирээд завгүй байгаа шинэ дайчдыг төлөөлж, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн байлдагч нарын сэтгэгдлийг нар хуваалцав.
Шинэхэн дайчид ирсэн өдрөө өглөө эрт босох хэцүү байсан, одоо бол дассан гэж байна. Захны даавуу хадахаас эхлээд бүх зүйл цоо шинэ бөгөөд сурч мэдэх, өөртөө дадал болгох олон чухал чадварууд байгааг ч олж харсан гэнэ. Ангидаа хуваарилагдаж ирээд хэдхэн хонож байгаа, энэ хугацаанд Говь-Алтай, Архангай, Баянхонгор аймгийн хэд хэдэн байлдагч нартай найз болоод байгаа ажээ. Тэд цэргийн эрдэм мэдлэгээс гадна “Батлан хамгаалахын сэргэлт” бодлогын хүрээнд нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшиж, жолооны дамжаанд суралцаж, англи хэлний мэдлэгтэй болохоор зорьжээ.

Эх сурвалж | Хуурай замын цэрэг
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19