Dark Light
Нийгэм | 2025-10-21

А.БАТНАСАН ХОХИРЛОО БАРАГДУУЛЖ АВЧ, АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Олон нийтийн сүлжээнд “Nasan bro” гэх хаягаас утас, ipad зэрэг эд зүйлсээ дээрэмдүүлсэн хэмээн нийтэлсэн иргэн А.Батнасан хохирлоо барагдуулж авчээ. Түүний ярилцлага нийтлэгдсэний дараа “MS Car wash” авто угаалгын хамт олон цахим хаягаараа дамжуулан түүнтэй холбогдож ажлын байрыг нь бэлдэж тусалмаар байгаагаа мэдэгдсэн. 
Энэ тухай хувиараа бизнес эрхлэг Ө.Булгантамир ярихдаа "Гар утас, ipad-аа дээрэмдүүлсэн залуугийн бичлэгийг үзээд нэг удаа туслаад өнгөрснөөс ажлын байртай болгож тусалмаар байсан. Цахим хаягаар нь холбогдоод ажлын санал тавьсан. Бэлэн мөнгөөр тусалж чадахгүй ч байгаа боломжоороо шинээр оруулж ирсэн дугуй засварын төхөөрөмжөө зааж өгөөд ямар нэгэн түрээс авахгүйгээр ажилтай болгоё гэж шийдсэн юм. Би хүмүүсийн дэмжлэг авч үзсэн болохоор мэдэж байгаа. Ажилтай бол идэх хоолтой л гэсэн үг шүү дээ. Өөрөө ажилдаа гаршаад хийгээд сурчихвал өөрт нь хэрэгтэй. Залуучууд мөрийтэй тоглоом гэх мэт буруу зүйлсэд их татагддаг. Тийм зүйлийг битгий сонирхоорой. Өөрийгөө аваад явчих хэмжээний орлого олно гэж бодож байна. Монголчууд минь их сэтгэл сайтай, нэгэндээ тусалж, дэмждэг. Дүүг ажлаа хүлээж авахаар нь ирж өвлийн дугуйгаа солиулаарай гэж хэлмээр байна. Юүтүб сувагт стрим хийх мөрөөдөлтэй гэж байсан. Бидний зүгээс тусалж дэмжихийг хичээнэ" гэлээ.
Харин А.Батнасан "Хохирлоо барагдуулж авсан. Тусалж дэмжсэн монголчууд болон СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч нартаа баярлалаа" гэв.
А.Батнасан хүүтэй холбож өгөөч гэж манай редакцын хамт олон руу маш олон сэтгэгдэл ирсээр байна. Тэрээр цахим хуудаснаа “Маш сайхан мэдээтэй өдөр болж өнгөрлөө. СХД-ийн хоёрдугаар хорооны мөрдөгч ах эгч нартаа маш их баярлалаа. Ямартаа ч хохирлоо барагдуулж чадсан. Тусалж дэмжсэн та бүхэндээ чин зүрхнээсээ талархлаа” хэмээн нийтэлжээ. Тэрбээр СХД 19-р хороо 21-р хороолол “Сонгино хайрхан зах”-ын эсрэг талд “MS Car wash”-д ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Б.ЭНХЗАЯА

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19