Dark Light
Нийгэм | 2025-10-21

Д.ОТГОНЖАРГАЛ: ЭЛЭГДЛИЙН САНГИЙН ОРЛОГООС 41 АВТОБУС АВСАН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийтийн тээврийг хөгжүүлэх сан ямар үр дүнтэй ажиллаж байгаа талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал:

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сард Нийслэл Улаанбаатар хотын Замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсан. Энэ хуулийн 7 дугаар зүйлд Нийтийн тээврийг хөгжүүлэх сантай байна гэж заасан. Хөгжүүлэх сан нь дараах орлогоор сан бүрдэнэ гэж хуулийн зохицуулалт орж ирсэн. Бид уг зохицуулалтын хүрээнд 2024, 2025 онд улсын төсвийн хөрөнгөөр орж ирсэн автобуснуудын элэгдлийн зардлыг сандаа төвлөрүүлэх боломжтой болсон. Ингэж ажилласнаар 2024 онд Нийтийн тээврийг хөгжүүлэх сан 27 тэрбум төгрөг, 2025 оны есдүгээр сарын байдлаар 29 тэрбум төгрөг цуглуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ сан бүрдсэнээр 2024 оны нэгдүгээр сард 600 автобус орж ирсний элэгдлийн зардал бүрдсэн. Мөн элэгдлийн зардлын сангаараа Улаанбаатар хотын үйлчилгээнд явж байгаа 31 угсраа автобус Багануур, Багахангай, Чингис хаан ОУНБ руу явж байгаа 45 хүний суудалтай 10 автобусыг энэ сангаас олсон орлогоос эргэж авсан үр дүнтэй ажиллаж байгаа. Цаашдаа бол хувийн хэвшилд өгсөн 330 автобус, улсад явж байгаа автобусны элэгдлийн зардал 7 жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан энэ хөрөнгө эргэж бүрдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19