Dark Light
Нийгэм | 2025-10-21

НОГООН ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн  арьс, ширний салбарыг шинэ шатанд гаргаж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилготой. Уг хөдөлгөөний хэрэгжүүлэгч “Мон-Ирээдүй” ХХК ногоон зээлийн санхүүжилт авч, үйлдвэрлэлийн шинэчлэл, байгальд ээлтэй технологийн нэвтрүүлэлтээрээ салбартаа тэргүүлэн ажиллаж байгаа юм.
Тус компанийн арьс шир боловсруулах үйлдвэртэй Азийн хөгжлийн банкны Хонгконг, Солонгос, Филиппин, Хятад, Индонез улсын төлөөлөгчид болон зээлийн санхүүжилтийн мэргэжилтнүүд танилцлаа. Төлөөлөгчид үйлдвэрлэлийн шат дамжлага, цэвэрлэх байгууламж, лабораторийн үйл ажиллагаа болон ус ашиглалт, хэмнэлтийн зохион байгуулалт, ажлын аюулгүй байдлын стандартуудыг нарийвчлан үзэж, өндрөөр үнэлсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас арьс, ширний салбарт ногоон технологийг дэмжиж буй бодлого, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй төслүүд бүс нутгийн тогтвортой хөгжлийн сайн туршлага болох боломжтойг онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19