БИЛГИЙН ТООЛЛЫН 1 2025.10.22 ЛХАГВА ГАРАГ
НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САРЫН ДОЛООН УЛААН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулбал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 07:22-17:52
Барилдлага:
Шүтэн барилдлага:
Суудал: Ус
Аргын тооллын аравдугаар сарын 22, Буд гараг. Билгийн тооллын 1, Салхины эх одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 07:22 цагт мандан, 18:52 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хэншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.