2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөртөө цаг зав гаргах боломжийг эрэлхийл. Мөн бусдад ажил амьдралын туршлагаасаа заан сургахад тохиромжтой өдөр. Ажил мэргэжил нэгт хүмүүстэй харьцахын тулд аль болох идэвхтэй бай. Гэхдээ буруу мэдээллээс болж хамт олон, дарга удирдлагуудын харьцаа муудах магадлалтай.
Үхэр: Шинэ хүмүүстэй бизнес холбоо тогтоох нь материаллаг байдлаа сайжруулах сайн талтай. Шинэ ажил төрөл эхлэх уулзалт хэлэлцээр явуулахад тохиромжтой. Цаг хий битгий өнгөрүүл. Ажил амьдралын төлөө тэмц. Өнөөдөр та хайртай хүмүүсийнхээ төлөө өөрт байгаа бүхнийг өгөхөд бэлэн байна.
Ихэр: Гаднын нөхцөл байдал анх харагдсан шигээ тийм ч аюултай бус байна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх цаг үеийг бүү хойшлуул. Таны тусламж найз нөхдөд тань хэрэгтэй байна. Та өөрийн төсөөлснөөс ихийг бусдад түгээнэ. Мэдрэмж муутай хүмүүс гайхамшигтай сайхан боломжийг алдана.
Мэлхий: Хэрэв танд хөрөнгө мөнгө хангалттай биш байгаа бол үрэлгэн үйл ажиллагаанд бүү оролц. Үүний улмаас та алдагдалд орж болзошгүй байна. Гэр бүлийнхнийхээ хэрэгцээнд багагүй мөнгө зарлагадах шаардлагатай болно. Гэхдээ орон байраа тохижуулах, шинэ эд зүйлс худалдан авахад тооцоотой хандах нь тохиромжтой.
Арслан: Мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг сайн ашигла. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргахын тулд өөрийгөө хөгжүүлэх үе. Ажлын төрөл хэлбэрийг сайжруулахад илүү анхаар. Өөрийн байр суурь, нэр төрийг дээшлүүлэхийн төлөө бүхий л хүч чадлаа зарцуул. Гэхдээ хүмүүст ихэрхэг, бардам зан гаргах хэрэггүй. Цаг хугацааны явцад үнэн улам тодорно.
Охин: Элдэв хууль хяналтын байгууллагуудтай бүү орооцолд. Асуудлыг бүү дэвэргэ. Хол газар явах хүмүүс анхаарал болгоомжтой бай. Гэнэтийн учралаас зайлсхий. Алдаа гаргах магадлалтай. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэрэглэх нь танд чухал хэрэгтэй.
Жинлүүр: Эрч хүч, эр зоригтой байж амьдралдаа тохиох тэмцэл зөрчилдөөнийг туулж чадна. Уран бүтээлч хүмүүс одоогийн үүссэн нөхцөлд аз туршихад бүү эргэлз. Ихэнх хүмүүс хөрөнгө мөнгөтэй оновчтой харьцаж сурах хэрэгтэй байна. Энэ үед тохиох үйл явдлууд амьдралд эрч хүч нэмнэ. Хурдан өрнөх зарим нэг үйл ажиллагаа танаас үл хамаарах шалтгааныг нөхцөлдүүлнэ.
Хилэнц: Олны өмнө үг хэлэх болон уран бүтээлээ үзүүлэх зэрэг арга хэмжээнд амжилт олно. Хийж дадсан ажлаа урам зоригтой гүйцэтгэх бололтой. Өнөөдөр хийж сураагүй бүх ажил хэцүүхэн бүтэж байгаа юм шиг санагдана. Сэтгэхүйн цар хүрээгээ тэлэх ном уншиж, туршлага судал.
Нум: Идэвх зүтгэлтэй ажиллаж, ухаалаг шийдвэр гаргавал найз нөхөд, ивээн тэтгэгчдийн харьцаа сайжирна. Ажлын үр бүтээл нэмэгдэнэ. Харин буруу худалдан авалт материаллаг байдалд сөргөөр нөлөөлнө. Бодлогогүй алхам хийх, гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхий. Санхүүгийн байдал тогтвор муутай болох магадлалтай тул орлого зарлагаа тэнцвэржүүл.
Матар: Зарим зүйлийг шинэчлэхийг хүсэж мэднэ. Өөрөөсөө хамаарах аливаа ажлын хамгийн өндөр түвшинд гүйцэтгэхийг хичээ. Зарим зүйлд хүч хүрэхгүй мэт санагдсан ч бүү зугт. Ямар ч саналд ажил хэрэгч хандаарай. Бүтээлч хүмүүс од эрхсийн дэмжлэгийг авах болно.
Хумх: Санхүүгийн асуудалд болгоомжтой бай. Хэрэгцээтэй үед зориулан мөнгөө нөөцөл. Прагматик үйл ажиллагаанд анхаарч, санхүүдээ илүү боломж хай. Хууль зөрчвөл таагүй үйл явдлуудтай учирна. Аливаа бусармаг үйлдлээс бүх хүчээрээ зайлсхий. Ар гэрийн асуудал хэвийн байдалтай байна.
Загас: Одоогийн нөхцөл байдлаа бусдад ойлгуулж, дэмжлэг авахад ур чадвар дутагдаж магадгүй. Мөн дарга удирдлагатайгаа харьцаа таарамжгүй байх ч магадлалтай. Ямар ч үед ойр дотнын хүмүүстэйгээ халуун дулаан, эелдэг нөхөрсөг харьц. Удахгүй та ажил хэргээ бүтээхэд туслах хүмүүстэй танилцах болно.