Dark Light
Нийгэм | 2025-10-21

АЮУЛТАЙ НӨХЦӨЛД ӨНДРӨӨС ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд  “Уулын болон аюултай нөхцөлд өндрөөс эрэн хайх, аврах ажиллагаа”- ны дадлага, сургалтыг энэ сарын 20-31 ний өдрүүдэд Тэрэлж бүсэд зохион байгуулж байна.
Сургалтыг БНФУ-ын Эрсдэлт орчин, уулархаг бүс дэх аврах ажиллагааны Сургалтын үндэсний төвийн дарга, эрсдэлт орчинд аврах ажиллагааны үндэсний техникийн зөвлөх, ахмад Гий Пүршот, БНФУ-аас Зүүн ази бүсийн Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристофф Бауманн нар удирдан явуулж байна. 
Сургалтад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22