Dark Light
Нийгэм | 2025-10-22

ХҮНЭЭ АВААГҮЙ ЖОЛООЧ НАРЫГ ТОРГОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 10 дугаар сарын 12-14-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Талархал: Иргэн Г.Пүрэвдулам: Ч:42 (Зайсан-Та Чи) чиглэлд явж байгаа “Трансбус” ХХК-ийн 11-096 гарааш дугаартай тээврийн хэрэгсэл нь маш дулаахан жолооч Д.Нямсүрэн нь найрсаг үйлчилж байсанд баярлалаа.
 
Талархал: Иргэн Дарьсүрэн: Ч:71А (Дүнжингарав худалдааны төв-МУБИС) чиглэлд явж байгаа “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-011 гарааш дугаартай автобусны жолооч Ж.Батмөнхөд маш их баярлалаа. Түргэн шуурхай холбогдож, орхиж буусан цүнхээ авсан.
 
Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Б.Энхжаргал: Ч:61 (ТЭЦ-3-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа “Сутайн буянт” ХХК-ийн 5-230 гарааш дугаартай  автобусны жолооч нь шаардлага сайн тавьж, иргэдэд зөв боловсон үйлчилж байна. Маш их баярлалаа.
 
Иргэний гомдол: Налайх дүүргийн иргэн Б.Жаргалсайхан: Ч:72 (Хөгжим бүжгийн коллеж-Богдхон амралт) чиглэлийн 5-225 гарааш дугаартай автобусны жолооч номын сангийн буудлаас маршрутын гэрлээ унтраагаад хүнээ авахгүй хоосон явсан.
 
Шийдвэрлэлт: “Сутайн буянт” ХХК-ийн жолооч Б.Батжаргалд торгуулийн арга хэмжээ тооцсон.
 
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Бум-эрдэнэ: Ч:18Б (МҮИС-ТЭЦ-3) чиглэлийн 13-268 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь тамхи татсан. Тухайн иргэн тамхины харшилтай тул харшил нь хөдлөөд яаран буусан байна.
 
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн жолооч С.Санжаажавт торгуулийн арга хэмжээ тооцсон.
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Бямбаноров: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-080 гарааш дугаартай автобусны жолооч Ч:37 (Улаанхуарангийн эцэс-4-р хороолол) чиглэлд ажиллахдаа Улаанхуарангийн эцсийн зогсоолоос суусан чинь хэл амаар доромжилж зодох шахлаа. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
 
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад зорчигч төлбөрөө төлөөгүй жолоочтой хэрэлдэж, цүнхээрээ цохисон байна.
 
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Мөнхцэцэг: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-012 гарааш дугаартай автобусны жолооч Ч:71 (МУБИС-120 мянгат) чиглэлд ажиллахдаа Хүннү-2222-ын буудлаас суух гээд зогсож байхад урд байсан хүмүүсийг суулгачхаад хаалгаа хаагаад дайрчих шахаад явлаа.
 
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад Хүннү 2222 хороолол буудалд хүнээ буулгаж, суулгасан байна. Автобус хөдөлсний дараа нэг хүн автомашинаа түгжиж байгаа харагдсан.
 
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Р.Наранчимэг: “Эрдэмтранс” ХХК-ийн 13-163 гарааш дугаартай автобусны жолооч Ч:21Б (Вокзал-Дэнжийн 1000-ын эцэс) чиглэлд ажиллахдаа гар хаалгаараа хавчиж чирсэн. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.
 
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад зорчигч суух гэснээ буцаж яваад дахин ирж хаалганд хавчуулагдсан суусан байна.
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Э.Даваажав. РД: Ч:10 (Гадна тойруугийн эцэс-ТЭЦ-3) чиглэлийн 25-078 гарааш дугаартай автобусны жолооч ТЭЦ-3 автобусны буудлаас хүнээ авахгүй явсан. Маш удаан хүлээсэн. Гомдолтой байна.
 
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Наранбатыг дуудан ирүүлж уулзахад буудал дээр хүн байхыг хараагүй гэсэн. Дахин ийм зөрчил гаргахгүй байхыг анхааруулж сануулсан.
 
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Г.Ганзориг: “Автотерминал трейд” ХХК-ийн 14-004, 14-034 гарааш дугаартай автобусны жолооч нар Ч:7 (Нисэх-Хүнсний 1-р дэлгүүр) чиглэлд ажиллахдаа Хүнсний 4-р дэлгүүрээс Алтай хотхоны автобусны зогсоол хүртэл хүнээ авахгүй явлаа.
 
Шийдвэрлэлт: “Автотерминал трейд” ХХК-ийн Тээвэр зохицуулагч Нарангэрэлд байгууллагын дотоод журмаар жолооч нартаа арга хэмжээ тооцон эргэж мэдэгдэх үүрэг өгсөн.
 
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн М.Анхтуяа: Ч:42 (Зайсан-Та Чи) чиглэлийн 2-078 гарааш дугаартай автобусны жолооч Оргил рашаан сувилал буудлаас хүнээ аваагүй. Гомдолтой байна.
 
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨӨТҮГ-ын жолооч Х.Энхбаярт торгуулийн арга хэмжээ тооцсон.
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Халиун: Ч:44 (Нарангийн гол-Дүнжингарав худалдааны төв) чиглэлийн 13-222 гарааш дугаартай автобусны жолооч Сүмбэр орд буудлаас хүнээ аваагүй явсан. Гомдолтой байна арга хэмжээ авч өгнө үү.
 
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн 13-222 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шалгахад Сүмбэр орд буудлаас 20:46 цагт нэг хүн суусан байна.  
 
Иргэний гомдол: Ч:7 (Нисэх-Хүнсний 1-р дэлгүүр) чиглэлийн 14-004 гарааш дугаартай автобус нь буудал зарлагч лед дэлгэцээ ажиллуулахгүй яваад байна. Арга хэмжээ авч өгнө үү.
 
Шийдвэрлэлт: “Автотерминал трейд” ХХК-ийн Тээвэр зохицуулагч Нарангэрэлд байгууллагын дотоод журмаар жолооч нартаа арга хэмжээ тооцон эргэж мэдэгдэх үүрэг өгсөн.
 
Иргэний гомдол: Сүхбаатарын талбайн эцсийн зогсоол дээр суудал болон дулаан бүхээггүй байдаг. Түгжрэлтэй үед дийлэнх автобуснууд нэг талдаа гараад ирэхгүй уддаг. Номын сангийн буудлаас суугаад талбай дээр зогсоод хөөж буулгасан.
 
Шийдвэрлэлт: Эцсийн зогсоол дээр бүх зорчигчид буусан байх ёстой тул жолоочийн зохих шаардлага тавьж зорчигчийг буулгасан байна.

Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19