УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ҮХЦ-ийн их суудлын хуралдааны талаарх байр сууриа илэрхийллээ.
Өнөөдөр 2025 оны аравдугаар сарын 22-нд Монголын төрийн түүхэнд хараар бичигдэх өдрүүд эхэлж байна гэж харж байна. ҮХЦ-ийн үндсэн хуралдаан эхэлсэн. Анхнаасаа учир дутагдалтай хууль зөрчсөн асуудлууд гарч ирж байна. Нэгдүгээрт, ҮХЦ-ийн их суудлын бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг нөхөд бий. Түүний нэг нь О.Мөнхсайхан цэцийн гишүүн. Ашиг сонирхол нэг этгээдийнхээ захиалгатай даалгаврыг гүйцэтгэхээр цэцийн бүрэлдэхүүнд байгаа гэж бид эсэргүүцлээ. Ерөнхий сайд Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан ийм хүн өнөөдөр Ерөнхий сайдын гаргасан өргөдлийг хэлэлцээд суух нь зохимжгүй. Хоёрдугаарт, анхнаасаа их буруу явлаа. ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль гэж байна. Энэ хуулийн 23.3-т дайны нөхцөлд цэрэг хөдөлгөсөн, онц байдал зарласан үед гурван хоногийн дотор ҮХЦ хуралдаж яаралтай шийдвэр гаргадаг. Энэ хуулийн заалтыг удирдлага болгож хуралдаж байна. Өнөөдөр Монгол Улсад дайн дажин огт болоогүй. Тиймээс өнөөдөр энэ хууль зөрчигдөөд, их хурал хуралдаж байгаа нь хоёр дахь ноцтой асуудал. Гэх мэтчилэн хуулийн үйл явцын асуудлууд байна. Их хуралд гаргаагүй байгаа асуудлыг урд өдөр нь үндэслэж шийдвэр гаргаж, өнөөдрийн хуралдаж байх жишээтэй. Их хурлаас хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.Сайнзориг гишүүн томилогдсон. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон энэ шийдвэрийг цэц хүлээн зөвшөөрөхгүйгээр шууд гэрч гэж зарлаж байна. Энэ УИХ-ын тухай хууль, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд шууд халдаж байна. Энэ бол байж болохгүй. О.Мөнхсайхан цэцийн гишүүнээс татгалзах албан хүсэлтийг бидний зүгээс тавилаа. Цэц гэдэг чинь үндсэн хуулийн шүүх хурал шүү дээ. Шүүгдэгчээр миний бие бас дуудагдсан. Эцсийн дүндээ цэц бол энэ хууль бус үйл ажиллагаа, хурал зарлагдаж буй байдал, хуульд нийцээгүй бэлтгэл ажлууд гэх мэт хууль бус үйлдлүүдээр суурь нь тавигдсан цэцийн их суудлаар хууль ёсны шийдвэр гарна гэдэгт огт итгэхгүй байна. Энэ бол улс төрийн захиалгатай шийдвэр гарна гэж үзэж байна. Тэр ч үүднээс өөрийн биеэр үзье гээд гэрч болоод ирж байна. Яагаад гэвэл хэдий хугацаанд дамнасан улс төрийн зөрчил хэрүүл маргаан болох уу үнэхээр тааж мэдэхгүй байна. Энэ бүхний эцэст үр дагавар нь юу байх вэ Төр нийгмийн тогтвортой байдал хүртэл хөндөгдөхөөс аргагүй болно. Тэгэхээр яаралтай асуудлуудаа нэг талд гаргаж шийдэх хэрэгтэй.
Б.ОРГИЛМАА
АДМИН








Нийгэм








