Dark Light
Нийгэм | 2025-10-22

Г.ТЭМҮҮЛЭН: ҮХЦ ХУРАЛДААНЫ ТОВЫГ ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОГТООСОН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан дээр хуралдааны товыг гурав хоногийн дотор тогтоосон нь холбогдох хууль, журам зөрчсөн гэж үзэж, хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргалаа. Тэрбээр оролцогч талуудын эрх зөрчигдөж, маргаан шийдвэрлэх бэлтгэл хангагдаагүй байгааг онцолсон юм.
Тэрбээр “Би хуралдааны даргалагчид албан ёсны хүсэлтээр хуралдааны товыг зарласан асуудалтай холбоотой гомдол гаргаж байна. Мөн хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьж байгаа бөгөөд гол үндсэн асуудлаа тайлбарлаад, хуралдааны даргалагч танд үгээ хэлье. Бид Цэцийн маргааныг бүрэн гүйцэд, бодитой шийдвэрлэхийн тулд оролцогч талуудын эрхийг бүрэн хангах ёстой. Гэтэл одоо хуулийн дагуу оролцогч талуудын эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. ҮХЦ-ийн маргаан хянан шийдвэрлэх "Их суудлын хуралдаан"-ыг гурав хоногийн дотор зарлан хуралдуулсан нь хуулийн зохицуулалтыг үндэслэлгүйгээр ашигласан, хуралдааны товыг хууль зөрчин тогтоосон үйлдэл юм. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байна. ҮХЦ-ийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь "Хууль дээдлэх" ёс бөгөөд энэхүү зарчмын хүрээнд бид асуудлаа тавьж байна. Мөн ҮХЦ оролцогч талуудын эрх, үүргийг бүрэн хангаж ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хүсэж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан "Бэлтгэлийг хангах" үйл ажиллагаа хангагдаагүй. Тус зүйлийн 23.3-т зааснаар зөвхөн "Онц болон дайны байдал зарласан, эсвэл цэрэг хөдөлгөх" шийдвэртэй холбоотой маргааныг гурав хоногийн дотор шийдвэрлэх тухай заалт байгаа. Иймд эдгээр хуулийн заалтыг үндэслэлгүйгээр ашиглан хуралдааны товыг тогтоосон нь зүй бус бөгөөд энэ үндэслэлээр гомдол гаргаж байна" хэмээв.
Б.БИЛГҮҮН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19