Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж байна. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тус хуралдаанд хариуцагчаар орж байгаа. Тэрбээр хуралдаанд хэлсэн үгийг хүргэж байна.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Миний бие хүсэлт гаргасан. Гурван асуудлаар маргаан үүсгэсэн. Миний бие УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд хурлыг даргалагчаар оролцсон. Миний бие Х.Булгантуяа нь ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 18.2 хэсгүүдэд тус тус үндэслэн маргаан шийдвэрлэх ажиллагааг үндсэн хууль болон ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар мэргэшсэн өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа авах шаардлага байх тул маргалдагч талуудын эрхийг хангаж өмгөөлөгч авах боломжоор хангаж, хэргийн материал болон хариу тайлбар гаргах нотлох баримтыг хуулийн шаардлага ханган гаргаж өгөх боломжоор хангаж өгнө үү. Нэгэнт УИХ 71 кноп дарсан шийдвэрээ хамгаалах нэг үүрэгтэй. Нөгөө талд УИХ-ын дэд дарга миний хувьд тухайн өдөр ажил үүргийнхээ хуваариар даргалсан хуралдааныхаа шийдвэрээс болоод Үндсэн хууль зөрчсөн гэж байгаа бол өөрийгөө хамгаалуулах эрхтэй. УИХ-ын үйл ажиллагаа хуралдаан зөрчсөн гэж гуравдах зүйл заалт байна. Үүнтэй холбоотойгоор би хуульч хүн биш. Тэгэхээр үндсэн хуулийн 16.18-т заасан эрхийн дагуу өмгөөлөгч авах эрхтэй. УИХ-ыг төлөөлж ирсэн гишүүд маань Үндсэн хуулийн хуралдааны дэгийг зөрчихгүй, үйл ажиллагааг хүндэтгэж оролцоно. Нэг хүн кноп дарсан 71 гишүүн, ирцэд орсон 111 гишүүнийг төлөөлж ярина гэдэг хэцүү. Тийм учраас тус тусдаа хүсэлтүүд гаргаж, асуудлуудыг хөндөж ярихаар судалсан. Хуралдаанд бэлдэхэд цаг хугацааны хувьд их давчуу байлаа. Нотлох баримтыг флашаар авчирсан.
Б.ОРГИЛМАА
АДМИН








Нийгэм









