Dark Light
Нийгэм | 2025-10-22

Г.ДАМДИННЯМ: ХЭВИЙН ХЭМЖЭЭГЭЭР БЕНЗИНЭЭ АВАХЫГ УРИАЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Улаанбаатар хотод үүсээд буй шатахууны түгээлттэй холбоотой сандрал, оочир дараалал нь бодит хомсдол бус, зохиомол хомсдол. Ердийн нөхцөлд Улаанбаатар хот өдөрт 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Харин одоогийн байдлаар өдөрт 1800 тонн шатахуун нийлүүлж байгаа ч иргэд олноороо банкаа дүүргэн, их хэмжээгээр худалдан авч байгаагаас шалтгаалан оочир дараалал арилахгүй байна. Энэ бол зохиомол хомсдолын үр дагавар. ОХУ-аас хамааралтай нийлүүлэлт саарсан ч тасалдаагүй. Манай улс шатахууны нийт хэрэглээний 92 хувийг ОХУ-аас авдаг. Гэвч ОХУ-д үргэлжилж буй дайны нөхцөл байдлын улмаас 22 газрын тос боловсруулах үйлдвэр пуужингийн цохилтод өртсөн бөгөөд энэ нь нийт хүчин чадлын 30-40 хувьд нь сөргөөр нөлөөлсөн байна. Түүнчлэн ОХУ-ын Засгийн газраас 2025 оныг дуустал АИ-92 автобензинд хязгаарлалт тогтоосон. Гэсэн ч Монгол Улс "Роснефть" компанитай байгуулсан гэрээний дагуу аравдугаар сард 58 мянган тонн АИ-92 бензин авахаар тохирсон бөгөөд үлдсэн хэсгийг БНХАУ-аас хангахаар хэлэлцээ хийгдэж, гүйцэтгэл явагдаж байна. БНХАУ-аас нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлж байна. Улаанбаатарт өдөрт 2000 тонн бензин нийлүүлж байгаа ч иргэдийн сандарсан, их хэмжээгээр худалдан авч буй хэрэглээнээс үүдэн бензин ‘ховх сорогдон’ алга болж байна. БНХАУ-аас сар бүр 3000 орчим тонн ЕВРО-5 стандартын АИ-92 бензин авдаг бол энэ сард 7000 тонн захиалсан. Гэвч бодитоор хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тул 14,000 тонныг нийлүүлэхээр хэлэлцэж байна. Өчигдөр БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж, “Петрочайна” компанитай тээвэр ложистик, худалдааны асуудлаар хэлэлцэхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн амлалт авсан. Харин ОХУ-ын талаас хангамжийг хэвийн түвшинд барих асуудлаар тус улсын Эрчим хүчний яам болон Элчин сайдтай байнгын холбоотой ажиллаж байна. Шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, хэвийн хэмжээнд байна. Тиймээс сандарч, их хэмжээгээр нөөцлөхгүйгээр хэвийн хэрэглээгээ барихыг уриалж байна. Иргэд хэвийн хэрэглээндээ шилжвэл нөхцөл байдал тогтворжино. Бензин тасрахгүй.
Б.БИЛГҮҮН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19