Сүхбаатар аймгийн хүүхдүүдийг сүү сүүн бүтээгдэхүүнээр хангаж, эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмжих зорилготой уг үйлдвэрийн барилгыг өнгөрсөн жил барьж ашиглалтад оруулжээ.
Сүүний үйлдвэрийг НҮБ-ын ХХАА-н байгууллагаас 100 гаруй сая төгрөгийн зориулалтын төхөөрөмжөөр дэмжсэн байна. Одоогоор 9 хоршоо нэгдэж дундын хоршоо байгуулан 100 гаруй гишүүд өдөр бүр үйлдвэрт сүүгээ нийлүүлж байна. Хоногт дунджаар 400-500 литр сүү нийлүүлж "Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаггүй 6-9-р ангийн хүүхдүүдийг мөн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангаж эхэллээ.
“Нэг хүүхдэд нэг аяга сүү” хөтөлбөрийг Сүхбаатар аймаг бодлогоор хэрэгжүүлэх бөгөөд дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн гол суурь нь уг үйлдвэр гэдгийг албаны хүмүүс онцолж байв.
Бүтээгдэхүүн бүр хаяг шошго, стандартын сав баглаа боодолтой хүүхдүүдэд очих юм.
Эх сурвалж
| Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар
|