Dark Light
Нийгэм | 2025-10-22

Н.НОМТОЙБАЯР: ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫГ ХАНГААГҮЙ УЧРААС ХУРЛЫГ ОРХИЛОО

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
ҮХЦ-ийн их суудлын хуралдааныг УИХ-ын гишүүд орхин гарчээ. Энэ талаар гишүүд тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Нэгдүгээрт, О.Мөнхсайхан ашиг сонирхлын зөрчилтэй хүн шүү дээ. Хоёрдугаарт, Х.Булгантуяаг нэг талаараа шууд шүүгдэгч гэж хэлээд явсан зөв байх. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.4-т Монгол Улсын иргэн өмгөөлөгчтэй байх бүрэн эрхтэй. Үндсэн хуульдаа л бид итгэнэ шүү дээ. Цагаан дээр хараар бичигдсэн. Гэтэл өмгөөлөгчтэй байх эрхийг нь хангаж өгсөнгүй. Гэх мэтчилэн энэ шүүхийн бэлтгэл ажил хууль зөрчсөн. Хууль зөрчсөн хэдий ч хууль нь эхлээд явахдаа хүртэл зөрчөөд хэтэрхий нэг тал руу хэлбийгээд байна. Жишээ нь, үндсэндээ ҮХЦ-д Засгийн газар нь УИХ-аа шүүхэд өгчхөөд байна шүү дээ. Гэтэл Засгийн газрын гишүүд тухайлбал С.Бямбацогт сайд. Гар утсаа хураалга гээд хайрцаг бариад гүйх юм. Чи энд сууж болохгүй, чи тэнд суу гээд хурлын дотоод зохион байгуулалтыг хийгээд явах юм. Дугарч болно, болохгүй гээд зандраад явах юм. Сүүлдээ Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гараад ирлээ. Одоо цэцийнхээ дээр гараад их суудлын хуралдаан хуралдаж байхад хэн юу гэж хэлэх, хэлэхгүйг заагаад, хэн хаана суух, суухгүйг заагаад, гар утсандаа хүрч болно, болохгүйг заагаад сууж байж болохгүй л байхгүй юу даа. Тэгэхээр энэ хуралдааны шийдвэр маш ойлгомжтой гарах юм байна. Засгийн газрын захиалгатай улс төрийн шийдвэр гарах юм байна. Аль аль талын эрх ашгийг хангасан тэнцвэртэй хурал болохгүй байгаа учраас хурлыг орхиж гарахаар шийдлээ.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19