Dark Light
Нийгэм | 2025-10-22

П.САЙНЗОРИГ: ЗАСГИЙН ГАЗАР НЬ УИХ РУУГАА, ПАРЛАМЕНТ РУУГАА ХАЛДАН ДОВТОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
ҮХЦ-ийн их суудлын хуралдааныг УИХ-ын гишүүд орхин гарчээ. Энэ талаар гишүүд тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Монгол Улсын Их хурлын гишүүд бид Үндсэн хуульд тангараг өргөсөн. Үндсэн хууль зөрчиж байгаа аливаа үйл ажиллагаанд оролцохгүй гэдэг тангараг өргөсөн. Өнөөдөр Цэцийн их суудлын хуралдаан Үндсэн хууль зөрчсөн агуулга процесс руу орчихлоо. Монголын ард түмэн засгийн эрхийг бүрэн хяналтдаа байлгаж байгаа. Ард түмэн чөлөөт сонгуулийн үр дүнд парламентаа байгуулж, төлөөллийн байгууллагаараа төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Энэ төлөөллийн байгууллага парламентын эрх мэдэл гэдэг ард түмний эх сурвалжтай гэсэн үзэл санаа Үндсэн хууль дээр байгаа. Бид бүгд энэ мандатын дагуу ажиллаж байгаа УИХ-ын гишүүд. Гэтэл УИХ-аас томилогддог, байгуулагддаг Ерөнхий сайд буюу УИХ-ыг хүлээн зөвшөөрөгдөх байдлаар бүрэн эрх нь хэрэгжих бололцоотой Засгийн газар нь УИХ руугаа, парламент руугаа ингэж халдан довтлоно гэдэг харин эсрэгээрээ төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлогыг бусад инстуцтэй хамтран хүч түрэн хийж байна. Өнөөдөр 40-хөн гишүүний дэмжлэгтэй Ерөнхий сайд ямар ч хамаагүй аргаар албан тушаал дээрээ үлдье гэсэн увайгүй үйлдлийг хийж, төрийн хямрал, цаашдаа улс төрийн тогтворгүй байдал болон Үндсэн хуулийн гүнзгий хямрал руу түлхэн авч орлоо. Энэ зүйл дээр бид маш олон хүсэлтүүд тавилаа. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг томилох асуудалд хориг тавиад, энэ шийдвэр нь үйлчлэн түр түдгэлзээд буюу хүчин төгөлдөр болоогүй байхад Цэц үүн дээр маргаан үүсгээд, хянан хэлэлцээд явж байгаа нь ямар ч логикгүй бөгөөд Үндсэн хуулийн үзэл санааг илтэд зөрчсөн үйл ажиллагаа боллоо. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19