Dark Light
Нийгэм | 2025-10-22

НОГООН НУУРТ ХИЙМЭЛ НУУР БҮХИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд ажиллаж, нийслэлийн ногоон байгууламжийн төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Энэ талаар Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд хүн ам олноор нэмэгдэж, шинэ суурьшлын бүс үүссэн. Гэсэн хэдий ч ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу. Тиймээс “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ээлтэй, хүртээмжтэй бүс болгох төлөвлөлт хийсэн. Энэ хүрээнд СБД-ийн 9 дүгээр хороо, ногоон нуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Газар чөлөөлөлтийн тухайд төслийн нөлөөлөлд нийт 85 нэгж талбар өртсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 орчмыг нь чөлөөлөөд байна. Намгархаг хөрс ой модноос хоёр дахин их хүчил төрөгч ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Ногоон нуур орчим өөрөө намгархаг хөрстэй учраас хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахад маш тохиромжтой” гэж онцолсон юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 51 байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөлт хийжээ. Эхний 34 байршилд архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан бөгөөд зураг төслийн шатандаа явж байгаа аж. Мөн “Хотын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх хүрээнд Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Улсын их дэлгүүр, Чингис хаан үндэсний музей, Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн, Ногоон нуурын цэцэрлэгт хүрээлэн гэсэн маршрутаар 1.5-2 радиус дотор алхах боломжтой маршрут гаргаж байгаа” гэдгийг Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын архитектор С.Ууганбаяр хэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19