Dark Light
Нийгэм | 2025-10-22

ҮХЭР: ЗӨН БИЛЭГ ТАНЬ ХУРЦ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр ямар ч харилцаа холбоог өөртөө ашигтай байдлаар зохицуулж чадна. Энэ үед хурц асуудлуудаа шийдэхэд таатай. Сурч боловсрон мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд тохиромжтой үе. Холоос ирэх хүн сонирхолтой мэдээ авчирна.

Үхэр: Хэт идэвхтэй үйл ажиллагаанаас зайлсхий. Зөн билэг тань хурц байна. Өрөвч зөөлөн байх тул бусдын зовлон жаргалыг ойлгоно. Ихэнх хүмүүс өнөөдөр хаа нэгтээ тайван газар ганцаар очиж цагаа өнгөрүүлэхийг хүснэ.

Ихэр: Эрсдэлтэй алхам бүү хий. Мөнгө санхүүгээ хямгадаж, өмнөх авлагаа барагдуул. Хэдийгээр та идэвхтэй ажиллаж байгаа ч орлого тийм ч тогтвортой бус байна. Үнийн хөөргөдөл болон ханшийн зөрүүний улмаас томоохон зарлагууд гарна. Ирээдүйгүй ажил хэрэгт мөнгө бүү үр. Цаг үеийн бодит байдлыг үнэлэх чадвар танд хэрэгтэй байна.

Мэлхий: Сарын сүүл рүү зарим зүйл дээр ухаалаг буулт хийх нь санамсаргүй алдаагаа засах боломж олгоно. Бэлэн болсон ажилд цагаа зарцуул. Хариуцлагатай байдал нь ажил хэргийн тайлангаа гаргах, шинэ ажлаа төлөвлөх зэрэг дээр бодиттой илрэх хэрэгтэй болно. 

Арслан: Өөртөө итгэлтэй байж, бусдад нөхөрсөг хандах өдөр. Бизнес эрхлэгч нар шинэ түнштэй болсноор үйл хэргээ өргөжүүлнэ. Гэхдээ гол зүйлийг урьдчилан бодолгүйгээр шинэ ажил эхлэх хэрэггүй. Дутуу тооцоолсон ажил хэргээсээ болоод багагүй хохирол амсаж магадгүй. Үнэнч занг тань үнэлэх хүмүүс гарч ирнэ. 

Охин: Зорилготой, тэмүүлэлтэй хүмүүст бизнесээ дээшлүүлэх арга зам гарч ирнэ. Санхүү болон хуулийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэг гарна. Бизнесийн төлөвлөгөөгөө ахин хяна. Яаралтай ажлуудаа ч төлөвлөгөөтэй хийхийг зөвлөж байна. Ажлын ачааллаас болж биеийн байдал сайнгүй байж мэднэ. 

Жинлүүр: Авхаалж самбаатай эр зоригтой хүмүүст азтай үйл явдал тохиох болно. Олж авсан мэдээллээ нийгмийн сайн сайхны төлөө зориул. Халдварт өвчин тусвал иж бүрэн эмчилгээ шаардагдана. Биедээ их ачаалал бүү өг. Сэтгэл санаагаар унахаас сэргийлж, аль болох амьдралдаа сэтгэл хангалуун байгаарай.

Хилэнц: Зарим ажлыг хичээнгүй нямбай хянах шаардлага үүсэх магадлалтай. Ажил мэргэжлийн асуудалд бүрэн анхаарлаа төвлөрүүл. Эс бөгөөс хайнга анхааралгүй байдлаас болж алдаа гаргана. Зугаа цэнгээнээ хязгаарла. Эхэлсэн зүйлээ цаашид тууштай үргэлжлүүлэх тэвчээртэй бай.

Нум: Энэ өдөр сэтгэл санаа тогтвортой, бие сайн байна. Таны идэвх санаачилгатай, ажил хэрэгч байдал тань дарга удирдлага болон бизнесийн түншүүдэд тань таалагдана. Өнгөрснийг дүгнэх, ажлаа дуусгах, ойрын хүнтэйгээ уулзах зэрэгт сайн. Ойр дотнын хүмүүсийнхээ тухай эсвэл өөрийн ажлын амжилтын тухай таатай мэдээ сонсоно. 

Матар: Сэтгэл санаа болон бие махбод таагүй үед халдварт өвчнөөр өвдөж магадгүй. Хэрвээ тусламж хэрэгтэй бол нэрэлхэх хэрэггүй. Мөн биеийн дархлаагаа сайжруулж чадсан бол удаан өвдөхгүй. Хорт зуршлаасаа татгалз. Буруу хооллолт нь бодисын солилцоо алдагдах таагүй байдалд хүргэнэ. 

Хумх: Нүүр тулсан уулзалт таатай байна. Ажлын арга хэлбэрээ өөрчилбөл шинэ боломж гарч магадгүй. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө авьяас билгээ гаргахад үр дүнтэй байна. Санхүүгийн алдагдал болон хамт ажиллагсдын муу явуулга ил  болно. Бусад хүний сэтгэлийг ойлгож, аль болох ойртож нөхөрлөхөд анхаар. 

Загас: Амжилт олох үедээ ажлын гол шалгуур юу байсныг ойлгоно. Зарим үед бүтэлгүйтсэн ч удахгүй бүгдийг шинэчилж чадна. Хэчнээн сайн сайхан зүйл хүлээж байсан ч азаа бүү сорь. Ажлын хэт ачааллаар өөрийгөө бүү хязгаарла. Амьдралын амтыг мэдрэх боломжийг өөртөө гарга. Гэнэтийн болзоо товлож өөрийгөө болон хайртыгаа эрхлүүл. Хоббигоо хөөх эсвэл хайртай хүнтэйгээ хамт байх зэргээр чөлөөт цагаа өнгөрөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19