Прокурорын байгууллага 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан 1,905 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгасан байна.
Үүнээс эрх бүхий албан тушаалтан 602 буюу 31.6 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, бусад 167 буюу 8.8 хувийг харьяаллын дагуу болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд, 1136 буюу 59.6 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 774 буюу 44.3 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 211 буюу 12.1 хувь, Танхайрах зөрчил 184 буюу 10.5 хувь, Хүний биед халдах зөрчил 120 буюу 6.9 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.
Прокурор зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны 357 шийдвэрийг хянаж, 55 шийдвэрийг хүчингүй болгоcон.
Дээрх хугацаанд прокурор зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 23 шийдвэрийг хянаж, 2 буюу 8.7 хувийг хүчингүй болгож, 15 буюу 65.2 хувийг эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 1 буюу 4.3 хувийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөх байгууллагад шилжүүлж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн.
Прокурор хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр, эрх бүхий албан тушаалтны шийтгэлд өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулахаар 4 дүгнэлт бичиж, шүүхээр хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн.
Зөрчлийн улмаас нийт 811.558.000 төгрөгийн хохирол учирснаас иргэн, аж ахуй нэгжид учирсан 242.010.000 төгрөгийг, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 449.449.000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн.
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын явцад зөрчлийн хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллагад 2 шаардлага хүргүүлж, 2 албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулсан. Тодруулбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай нэр бүхий компани нь “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд мөрдөх техникийн зохицуулалтыг зөрчсөн, дотоод хяналт шалгалтыг бүртгэл хөтлөлт хийгээгүй” гэх зөрчлийг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч илрүүлж, прокурорын зөвшөөрлөөр үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоосон байна.
Эх сурвалж
| Улсын Ерөнхий Прокурорын газар
|