Dark Light
Нийгэм | 2025-10-22

ХАРВАРДЫН АНАГААХ УХААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Харвардын Анагаах ухааны их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн эмч, мэргэжилтнүүдийг өнөөдөр /2025.10.22/ хүлээн авч уулзлаа.  Харвардын Анагаах ухааны их сургуулиас зохион байгуулдаг “Эрүүл мэндийн салбарын манлайлал” сэдэвт тус хөтөлбөрт 20 эмч, мэргэжилтнээ нэг жилийн хугацаанд хамруулах юм.  
Тэтгэлэгт тэнцсэн оролцогчдыг сургалтын төлбөр болох 15,900 ам.доллароос чөлөөлж байна. 
Энэ жилийн хөтөлбөрт аймаг, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эмч, мэргэжилтнүүд шалгарсан нь онцлог байлаа. Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг тасралтгүй бэлдэх зорилгоор Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран дээрх хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн туршид 100 залуу манлайлагчдыг бэлтгэх юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19