"Амьдрал бэлэглэе" донорын талаарх ойлголтыг иргэдэд таниулах өдөрлөгөөр тархины үхэлтэй болсон охиноо донор болгохыг зөвшөөрсөн нэгэн аав өөрийн түүхээ хуваалцлаа.
Тархины үхэлтэй донорын ар гэрийн төлөөлөл Сун Жон Бин: Миний охин 13 жилийн өмнө 34 насандаа автомашины ослын улмаас тархины үхэлтэй болсон. Тухайн үед би тархины үхэл, эрхтэн шилжүүлэн суулгах талаар ямар ч ойлолтгүй байсан. Надад мэдээлэл өгч байсан эмнэлгийн мэргэжилтнүүд хэлэхдээ, тархины үхэлтэй хүн донор болбол багадаа 9 хүний амь насыг аврах боломжтой, биеийг нь сайжруулах боломжтой гэсэн учраас би бодож үзсэн. Тэгээд охиноо өөр хүмүүст донор болохыг нь зөвшөөрсөн. Мэдээж ийм шийдвэр гаргахад амархан байгаагүй. Гэхдээ миний охин тархины үхэлтэй учраас цаашид нас барах нь тодорхой болсон боловч өөр хүмүүст донор болохыг зөвшөөрвөл миний охины биеийн нэг хэсэг өөр хүмүүстэй хамт байж энэ хорвоог орхиогүй бидэнтэй хамт байгаа гэсэн итгэл найдвар төрсөн учраас шийдвэр гаргахад нөлөөлсөн. Тухайн үед мэдээлэл өгч байсан хүн манай улсад одоогоор гэхэд эд, эрхтний донор хүлээж байгаа 10 мянга гаруй хүн байгаа. Ихэнх нь хүлээсээр нас барж байгаа, донор байхгүй учраас аврагдаж чадахгүй байгаа. Гэтэл би охиныгоо нас барахаар нь чандарлаад үнс болгохоос илүү хүмүүст тустай зүйл хийх нь илүү ач холбогдолтой юм байна гэж үзсэн. Мөн манай охин өөрөө надад хэлэхдээ “Би магадгүй нас барвал донор болохыг хүсэж байна” гэж хэлж байсан удаатай. Тэгэхээр талийгчийнхаа хэлсэн үгийг хүндлээд ийм шийдвэрт хүрч, зөвшөөрсөн байгаа. МУ-ын анагаахын салбарын техник, технологийн дэвшил харьцангуй сайжирсан байна. 13 жилийн өмнө донор болохыг зөвшөөрч байхад солонгост эд, эрхтний донор болгох талаар ойлголтгүй над шиг хүмүүс зөндөө байсан. Өнөөдөр үүний талаар таниулан олон нийтэд зөв мэдээлснээр нөхцөл байдал сайжирсан байна. Улсын нэгдүгээр эмнэлэг болон эрүүл мэндийн сайдтай уулзсан. МУ-д эд, эрхтний донор болох донорын тухай хуулийг батлах гээд чухал ажлууд явагдаж байгаа юм байна. Үүний хүрээнд МУ-д тодорхой түвшинд анагаахын салбар өндөр хөгжлийн түвшинд хүрсэн байна. Эрхтэн шилжүүлэн суулгахыг найдвартай хийдэг болсныг харсан. Тийм учраас та бүхэн энэ ажлыг дэмжиж нийгэмд таниулахад тусалдаг байгаасай гэж хүсэж байна. Монголд ирээд үг хэлэх боломж олгосонд баярлалаа.
Б.ОРГИЛМАА
АДМИН








Нийгэм








