Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны импорт өссөн талаар мэдээлсэн. Тэгвэл Гаалийн ерөнхий газрын эх сурвалжтай 2024 оны аравдугаар сарын 12-21-ний өдрийг 2025 оны энэ өдрүүдийн шатахууны импорттой харьцуулан танилцуулж байна.
2025 оны аравдугаар сарын 22-ны байдлаар Бензиний импорт:
Өнгөрсөн оны аравдугаар сарын 12-21-ний хооронд
АИ92 – 16264.4 тн, 11511.9 мян.ам.долларын
АИ95 – 58.2 тн, 47.7 мян.ам.долларын бензинд гаалийн бүрдүүлэлт хийжээ.
Харин 2025 оны аравдугаар сарын 10-21-ний хооронд нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд:
АИ92 – 16394.5 тн, 11604.0 мян.ам.долларын
АИ95 – 563.4 тн, 434.1 мян.ам.долларын
гаалийн бүрдүүлэлт хийсэн нь АИ92 бензиний тоо хэмжээ 130.1 тонноор, үнийн дүн 92.1 мян.ам.доллароор, АИ95 бензиний тоо хэмжээ 505.2 тонноор, үнийн дүн 386.4 мян.ам.доллароор өссөн байна.
Дээрх хугацаанд буюу 2025 оны аравдугаар сарын 20-нд гаалийн баталгаат агуулахын гаалийн бүрдүүлэлтийн горимоор сонгон 294.9 тн, 207.3 мян.ам.долларын АИ92 бензинийг оруулсан байна.
Хүснэгтээр:
