Dark Light
Нийгэм | 2025-10-23

“AIR FARM” УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН СИСТЕМИЙГ ТУРШИЛТААР НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Со Хён Жэ, “Мидбар” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар БНСУ-ын “Мидбар” компанийн боловсруулсан “Air Farm” хэмээх ухаалаг хяналтын тооцоололд суурилсан тасалгааны хүлэмжийн системийг Монгол Улсад туршилтаар эхлүүлж байгаа талаар хэлэлцэв.
Тус компани нь КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ХХААХҮЯ-ны харьяа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвтэй хамтран тус технологийг Монгол орны нөхцөлд туршиж эхлээд байна. Уг санаачилга нь “Атрын IV” тогтвортой хөгжлийн аяны хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд дэвшилтэт техник, инновац, ус хэмнэх ухаалаг технологи нэвтрүүлэх зорилготой юм.
“Air Farm” систем нь хөрсний чийг, агаарын температур, ургамлын өсөлтийн явцыг бодит цагийн горимоор хянах ухаалаг төхөөрөмж юм. Энэ нь хөдөлмөр хөнгөвчилж, ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх, усны хэрэглээг огцом бууруулах боломжийг олгох юм. Тус төхөөрөмж нь уламжлалт тариалангаас усны хэрэглээг 99 хувиар, харин вертикаль тариалангаас 90 хувиар багасгах чадвартай бөгөөд усны хомсдолтой бүс нутаг, гамшгийн дараах нөхцөл, хээрийн орчинд богино хугацаанд суурилуулж, тариалан эрхлэх боломжийг бүрдүүлдэг.
Технологийн бас нэг давуу тал нь хагас өдрийн дотор угсарч ашиглах боломжтой, зөөвөрлөхөд хялбар, талбай бага эзэлдэг явдал юм. Байшин барилга дотор болон гадна орчинд тариалан эрхлэхэд тохиромжтой энэхүү системийг Монгол орны усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, алслагдсан бүс нутгийн нөхцөлд нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Уулзалтын төгсгөлд талууд инновацын шийдэл бүхий ухаалаг технологийг хөдөө аж ахуйн салбарт нутагшуулах нь Монгол Улсын хүнсний хангамж, тогтвортой хөгжлийн бодлогод чухал дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19