Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын иргэн М.Ууганбаяртай уулзлаа. Тэрээр, БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаад 2019 онд харамсалтай байдлаар үйлдвэрийн осолд өртөж хүнд бэртэл авсан байдаг.
Өнөөдрийн уулзалтаар М.Ууганбаяр болон түүний гэр бүлийн өмнө тулгамдаад буй асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Элчин сайд С.Сүхболд: "Иргэн М.Ууганбаяр бол хань ижил, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө чадах бүхнээрээ зүтгэж яваа мянга мянган монгол аавуудын нэг төлөөлөл юм. Золгүй явдлаар хөдөлмөрийн чадвараа алдсан иргэнийхээ эрх ашгийг хамгаалж, зохих нийгмийн хамгаалалтад оруулахын төлөө Монгол Улсын Элчин сайдын хувьд ажиллах болно.
Дашрамд дурдахад энэ оны Ургацын баярын үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг мөн иргэн М.Ууганбаяртай уулзаж байсан удаатай. Иймд түүний асуудлаар Үндэсний Ассамблейн даргатай ярилцаж, шийдлийг эрэлхийлнэ" гэв.

Эх сурвалж
| Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам
|