Dark Light
Нийгэм | 2025-10-23

6463 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар хотын мега төслүүдийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд төвийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны 162 га талбайд хэрэгжиж буй. Уг дэд төвд 30 мянга орчим хүн ам амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт 6463 айлын орон сууц барих юм. Өнөөдрийн байдлаар Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 96 хувьтай үргэлжилж байна. Тус дэд төвд 20 айлын үйлчилгээтэй орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, бизнес инкубатор төв, 50 айлын орон сууц, 35/10кВ дэд станц зэргийг ашиглалтад оруулаад байна. Үерийн хамгаалалтын далан, тохижилтын ажлууд дууссан. Мөн 2.4 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд 91 хувьтай байна.
 
650 суудалтай спорт цогцолбор 85 хувь
Гал унтраах аврах ангийн барилга угсралт 59 хувь
240 ортой хүүхдийн цэцэрлэг 42 хувь
Олон нийтийн хөгжлийн төвийн барилга угсралт 38 хувийн явцтай байна. 
Орон сууцжуулах төслийн хувьд Баянхошуу дэд төвийн эхний үе шатанд нийт 462 айлын 13 блок орон сууц барихаар ажиллаж байна. Тус ажлын хүрээнд есдүгээр сард Баянхошуу дэд төвийн B15 талбарт баригдсан 110 айлын 4 блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Өнөөдрийн байдлаар бусад талбарын барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тодруулбал, тус дэд төвийн B13-1 талбарт 150 айлын орон сууцны барилга угсралтын ажил 67 хувьтай, B13-2 талбарт 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 50 гаруй хувьтай байна. Харин хамгийн сүүлд эхэлсэн B13-3 талбарт 126 айлын орон сууцны гүйцэтгэгчийн ажлын сонгон шалгаруулалт хийгдэж байгаа юм.
 
Уг төсөл нь орлогод нийцсэн “ногоон” шийдэл бүхий орон сууцуудыг төлөвлөснөөрөө онцлог бөгөөд цахилгаан болон усны хэрэглээг хэмнэх ухаалаг системээр тоноглогдсон. Үүний үр дүнд эдгээр орон сууцанд амьдрах иргэдийн эрчим хүч, усны хэрэглээ энгийн орон сууцтай харьцуулахад 20-30 хувиар хэмнэгдэх боломжтой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19