Dark Light
Нийгэм | 2025-10-23

МОНГОЛ ХЯТАДЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны зөвлөх Лю Жинжи Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханыг 2025 оны аравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Аж үйлдвэр, Мэдээллийн технологийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх төвтэй хамтарч Санамж бичиг байгуулах, богино дунд хугацааны сургалтад албан хаагчдыг хамруулах, харилцан айлчлал зохион байгуулах, тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо. Мөн хоёр Улсын уламжлалт найрсаг харилцаа бүх түвшинд идэвхжин, гүнзгийрүүлэн хөгжиж, онцлог үйл явдлаар баялаг жилүүд болж байгааг тэмдэглээд Дэлхийн Жижиг дунд үйлдвэрийн тэмдэглэлт арга хэмжээнд БНХАУ-ын бизнес эрхлэгчдийг урьж оролцуулахаар тохирлоо. Монгол-Хятадын салбарын бизнес эрхлэгчид хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлж, олон улсын чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн, яармаг Бээжин, Шанхай, Хөх хот, Манжуур, хотуудад хамтран зохион байгуулахаар боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19