Dark Light
Нийгэм | 2025-10-23

ДАШНЯМ, БАЛЖИННЯМТАЙ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 3 2025.10.24 БААСАН ГАРАГ 
НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САРЫН ТАВАН ШАР УЛААН БАР ӨДӨР 
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Наран ургах, шингэх: 07:25-17:48 
Барилдлага: 
Шүтэн барилдлага: 
Суудал: Мод 
Аргын тооллын  сарын 24, Сугар гараг. Билгийн тооллын 3, Онгоц одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 07:25 цагт мандан, 18:48 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19