Dark Light
Нийгэм | 2025-10-23

ОХИН: ЯМАР Ч ШИЙДВЭРТЭЙ ЗОРИГТОЙ АЛХАМ ХИЙХЭЭС БҮҮ АЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ихэнх хүмүүс оршин суугаа газар эсвэл өөрийн хүрээллээ өөрчлөх хүсэлд автана. Итгэл даах найдвартай ар талтай болох нь өөрийгөө хамгаалах боломж олгоно. Од эрхэс мэргэжлийн үйл ажиллагаандаа ихээхэн анхаар гэж сануулж байна.
 
Үхэр: Хариуцаж байгаа төсөл төлөвлөгөөнд тань багагүй саад гарч ирж болзошгүй. Тэвчиж, хязгаарлаж байсан сэтгэл тань алга болох болно. Гэхдээ л хуумгай хандалгүй хоёр гурван өдөр хүлээвэл ашигтай байна. Үр дүн нь өнөөдөр бодсон шиг тань биш байсан ч урт хугацааны төлөвлөгөө бүтэж мэдэх юм.
 
Ихэр: Энэ өдөр илүү тэвчээртэй, ухаантай, үнэний төлөө тэмцэж чаддаг хүмүүсийг хувь заяа ивээнэ. Хамтран ажиллагсадтайгаа тааламжтай харилцаатай байх тал дээр анхаар. Зарим хүмүүст удирдагчийн эрх мэдэл ирнэ. Шинэ албан тушаалд өөрийгөө сориход амжилт олох ч магадлалтай.
 
Мэлхий: Хүчтэй зөн совин, хурц мэдрэмжтэй байснаар тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн хүслийг ойлгож чадна. Алс хол суугаа найз нөхөд болон хамаатан садантайгаа холбоо барих хэрэгтэй байх. Аливаа нийгмийн харилцаа урам зориг хайрлаж, сэтгэлийг тань сэргээнэ. Олны танил хүнтэй ойр дотно болох магадлалтай.
 
Арслан: Зөв тооцоолол илүү шаардсан ажлаар бүү оролд. Төлөвлөсөн ажлынхаа тухай хүн бүрд бүү ярь. Зарим нэг асуудлыг шийдвэрлэхэд зарлага, цаг хугацаа их шаардагдана. Ажилдаа сэтгэлээсээ хандаж сурах хэрэгтэй байна. Хэт ёсорхуу, бие барьсан байдал зарим хүмүүстэй үл ойлголцолд хүргэнэ.
 
Охин: Ямар ч шийдвэртэй зоригтой алхам хийхээс бүү ай. Зугаа цэнгэлийн арга хэмжээнүүдээ хойш тавьж зөвхөн нэг ажилд анхаарлаа хандуулах шаардлага гарна. Гэхдээ ажил хэрэгт хэт идэвх гаргасны хэрэггүй. Бусдын саналыг сайн ойлгож, хэлэх үгийг анхааралтай сонсоорой. Эгэл жирийн боловч өөртөө итгэлтэй байдал чухал үе.
 
Жинлүүр: Элдэв хэрүүл маргаан хийх нь таныг стресст оруулж эрүүл мэндэд аюул учруулна. Эрүүл мэндээ бэхжүүлж, биеэ арчилж сувилуул. Амжилт олох гэж хэт хичээх хэрэггүй. Олны үйл ажиллагаанд уригдах магадлалтай. Хэлэх үг болон хийх үйлдлээ сайн хянаарай.
 
Хилэнц: Хэн нэгнийг гомдоохгүйн тулд худал хэлэх шаардлага гарна. Энэ нь хожим таныг эвгүй байдалд оруулах шалтган болж мэднэ. Ойрын хүмүүстэйгээ илэн далангүй ярилцаж бай. Зарим үед дотроо онгойтол хэн нэгэнтэй ярьж, зөвлөгөө авах нь таныг буруу эрсдэлтэй зүйл хийхээс сэргийлнэ. Бодол санаагаа бүрэн нээх тийм хүнийг олохыг хичээ.
 
Нум: Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нарийн төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй байна. Төрийн болон олон нийтийн байгууллагад ажилладаг хүмүүс ажил ихтэй байх болно. Ховор олдох боломжийг алдалгүй, жижиг саадыг үл хайхран ажилла. Ажил хэрэгч, хичээнгүй чадвараа дайчлан чин сэтгэлээсээ хандвал зөв имижийг бүрдүүлэх болно.
 
Матар: Уран бүтээлч хүмүүсийн онгод орох бололтой. Удахгүй олны анхаарлыг татах хүн та байх болно. Санхүүгийн эрсдэлтэй алхам болон мөрийтэй тоглоомоос зайлсхий. Тооцоолоогүй худалдаа наймаа бүү хий. Хэрэглэж заншаагүй хоол хүнсээ бүү хэрэглэ. Алдаа гаргах аюул заналхийлж байна.
 
Хумх: Од эрхэс өнөөдөр танд албан тушаал ахих болон бизнесийн дэвшлийг өгч байна. Өнөөдөр таны сэтгэл хөдлөл бусад өдрөөс илүү байх учир тун идэвхтэй байна. Ажил хэрэг дээр баяр хөөр, сэтгэл хөдлөлөөс ангид байх юм бол энэ өдөр шинэ боломж сонголтуудыг олж харах хэрэгтэй. Эргэн тойрноо сайтар ажигла. Ингэснээр таны урам зориг, баяр баясал нэмэгдэх болно.
 
Загас: Аливаад тэвчээртэй, хүлээцтэй зангаар хандахгүй бол эвгүй хэрүүл маргаан үүсэж магадгүй үе. Хязгаарлагдмал байдалдаа хэт их анхаарал хандуулах хэрэггүй. Энэ нь таны дутагдалтай талыг илүү тодотгох болно. Шинэ ажлын санал ирвэл түүнийг өөрийн хоёр дахь боломж болгоорой. Өөрийн мөрөөдлийг итгэлээр дүүргэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19