Хөхөө өөрөө шалгах аргыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
Хөхний хорт хавдар нь хөхний булчирхай дотор хатуу, бэрсүү шиг зүйл үүсдэг. Үүнийг өөрөө маш хялбар шалгаж болдог.
- Биеэ бүсэлхий хүртэл нүцгэлээд гараа ташаандаа авч толинд харна. Ингэхдээ хөхний хэлбэр, хэмжээ, өнгийг сайтар ажиглангаа хөхөн дээр ямар нэгэн хонхорхой, овгор, ургацаг эсвэл арьсан дээр ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг харна.
- Толины өмнө зогссон хэвээр гараа дээш өргөн хөх ба суганы хонхор хоорондын зай буюу хөхний хэсэг, нөсөөтэй хэсэг, хөхний товч хавиар шалгах хэрэгтэй.
- Хөхний толгойг эрхий ба долоовор хураагаар зөөлөн чимхэж, ямар нэг зүйл, шингэн ялгадас гарч байгаа эсэхийг үзнэ.
- Хурууны өндгөөр хөхний толгойг тойруулан тойрог маягаар эсвэл шулуун шугамаар, эсвэл од маягаар төвөөс зах руу гурван чиглэлийн аль нэгийг сонгож, иллэг хийж болно.
Хэвтээ байдлаар зүүн гараараа тохиогоороо нугалан дээш өргөнө. Баруун гарын хурууны өндгөөр зүүн талын хөхийг зөөлөн тэмтэрч үзнэ. Хэрэв та өрөөсөн хөхөө хангалттай шалгасан гэж үзвэл нөгөө талынхаа хөхийг дээрх байдлаар шалгана.
Хөхөндөө үзлэг хийхдээ дараах өөрчлөлт байгаа эсэхийг сайтар тодруулна.
- Янз бүрийн бэрсүү тэмтрэгдэх
- Хөхний арьс улайж барзайх
- Хөхний аль нэг хэсэгт хэлбэр нь өөрчлөгдөн арьс хонхойх
- Хөхнөөс цусархаг болон идээрхэг ялгадас гарах
Хөхний товч татагдан цааш хонхойх зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

