Dark Light
Нийгэм | 2025-10-24

Д.НЯМСҮРЭН, О.СЭРГЭЛЭН НАРТ АРДЫН ЭМЧ ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2025 оны аравдугаар сарын 24-ний өдөр дугаар 160, Төрийн ордон Улаанбаатар хот
Монгол Улсын Ардын цол хүртээх тухай МУ-ын ҮХ-ийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгох нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан бөөрний өвчлөлийн оношилгоо, эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний аргыг эх орондоо нэвтрүүлэхэд өөрийн мэдлэг ур чадвараа дайчлан ажиллаж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн ЭМЯ-ны Урологи-Андрологийн мэргэжлийн зөвлөлийн дарга мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Төрийн хошой шагналт, Анагаах ухааны доктор, профессор Даваажавын Нямсүрэн, 
Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслын аргыг нутагшуулж, олон улсад шилдэг мэс засалчаар үнэлэгдэж, Эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Донорын тухай хуулийн төслийг боловсруулахад оролцон, эрүүл мэндийн салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Оргойн Сэргэлэн нарт Ардын эмч цол тус тус хүртээсүгэй. 
Зарлиг буулгасан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19