Dark Light
Нийгэм | 2025-10-24

С.БАТТУЛГАД ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ӨРГӨМЖЛӨЛИЙГ ГАРДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн профессор Сүхээгийн Баттулгад 2025 онд батламжилсан Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг гардуулан өгөх ёслол 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Элчин сайдын өргөөнд боллоо.
Профессор С.Баттулга нь МУИС-д 1994 оноос хойш 30 гаруй жилийн турш япон судлал, соёлын антропологи, олон улс судлал зэрэг чиглэлээр сургалт, судалгааны ажил хийж ирсэн бөгөөд 2008 оноос тус их сургуулийн профессороор ажиллаж байна. Тэрбээр Японы их сургууль, судалгааны байгууллагуудтай холбоо тогтоон, эрдэм шинжилгээний харилцааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сүүлийн үед гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ зэрэг чиглэлээр Японы байгууллагатай хамтран судалгаа хийж, Монгол Улсын хөгжилд эрдэм шинжилгээний үүднээс хувь нэмэр оруулах зөвлөмж боловсруулан хүргэх, мөн Японы модернизац болон гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны түүхтэй холбоотой сэдвээр лекц, илтгэл тавих зэрэг хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа, харилцан ойлголцол, найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байна.


Эх сурвалж | Монгол дахь Японы ЭСЯ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19