Dark Light
Нийгэм | 2025-10-24

ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 10 дуаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
25, 26-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. 
 
Хур тунадас: 24-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд Алтай, Хэнтэйн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор, 30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. 
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр. 25, 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -21...-26 градус хүйтэн, өдөртөө -6...-11 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -1...-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна. 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 25-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.
 
Агаарын температур: 25, 26-нд хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-22 градус, бусад хэсгээр -11...-16 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. 
 
27-ноос 11 сарын 02-ныг хүртэл өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22