Dark Light
Нийгэм | 2025-11-03

НИЙТ НУТГИЙН 23 ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр өнгөрөгч аравдугаар сарын 30–ны байдлаар нийт нутгийн 23 хувьд цастай байна. 
Үүнээс Увсын Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэд 10-20 см, Баян–Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Ховдын Дуут, Говь-Алтайн Есөнбулаг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Архангайн Булган, Баянхонгорын Галуутад 5-10 см, бусад нутгаар 0-5 см хүртэл зузаан цастай байна. 
Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас зүүн болон төвийн аймгийн нутгаар -6.9...-3.1 градусаар, баруун аймгийн нутгийн зүүн хэсгээр -3.0...-1.1 градусаар хүйтэн, баруун аймгийн ганц нэг сумдын нутгаар 1.1..1.6 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд дунджаас бага, баруун аймгийн ганц нэг сумдын нутгаар ахиу орсон байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30