Dark Light
Нийгэм | 2025-11-03

УБТЗ: ХӨХ ХОТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗОРЧИГЧИЙН ВАГОНЫГ ЗОГСООЛОО

Image
Улаанбаатар төмөр зам ХНН-ээс Хөх хот - Улаанбаатар чиглэлд аялуулж байсан зорчигчийн вагонуудаа зогсоохоор болсныг мэдэгдэв. Мэдэгдэлд:
Хятадын төмөр зам 2025 оны аравдугаар 31-ний өдрөөс эхлэн техникийн  шалтгааны улмаас Хөх хот - Улаанбаатар чиглэлд аялуулж байсан зорчигчийн вагонуудаа зогсоохоор болсныг мэдэгдэж байна. Үүнтэй холбогдуулан 2025 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн Хятадын төмөр замын Хөх хотын вагоны тасалбар худалдаалалтыг зогсоож, урьдчилан тасалбар авсан зорчигчдод тасалбарын үнийг шимтгэлгүй буцаан олгоно. Харин УБТЗ-ын Улаанбаатар - Хөх хот чиглэлийн вагон цагийн хуваарийн дагуу аялна.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1949, 1900-8899 лавлах утаснуудаас авч, аяллаа төлөвлөөрэй гэжээ.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22