Dark Light
Нийгэм | 2025-10-06

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ГБХНХ-ЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баян-Өлгий аймгийн Өлгий хотод өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын баруун бүсийн өдөрлөг нээлтээ хийлээ. 
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, хөдөө, орон нутагт “Хамгийн сайн халамж хөдөлмөр эрхлэлт” уриан дор хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээг зохион байгуулж буй. Тус арга хэмжээг өнгөрсөн хугацаанд Хөвсгөл, Дундговь аймагт амжилттай зохион байгуулсан. 
Энэ удаа баруун бүсийн аймгийнханд нийгмийн хамгааллын салбар дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх цогц мэдээллийг өгөхөөр яамны харьяа агентлагуудын /Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын Ерөнхий газар/ алба хаагчид иргэдэд нээлттэй мэдээлэл, зөвлөгөө өгч байна.  
Мөн өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалдаг эцэг эхчүүдийн эрхэлж буй бизнесийг сурталчлах, дэмжих, төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос хүргэх  баруун бүсийн “Ability expo” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.  Уг арга хэмжээнд Увс, Баян-Өлгий, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн модон эдлэл, оёдол, сүү цагаан идээ, хүнсний бүтээгдэхүүн, бэлэг дурсгал үйлдвэрлэдэг 90 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүтээлээрээ оролцож байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30