Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт Өмнөговь аймаг, Төв аймаг, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бусдын амь насыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутга, шил зэрэг зэвсгийн чанартай зүйл ашиглан хохироосон 9 иргэний үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж, гэм буруутай этгээдүүд тус бүрд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлж ажилласан байна.
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг иргэд согтуугаар үйлдсэн байх тул иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
АДМИН







Нийгэм








