Dark Light
Нийгэм | 2025-10-08

ТАЙЛАН ХЭЛЭЛЦЭХ ХУРЛАА ХИЙВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баян-Өлгий аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2024-2025 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцэх хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн гишүүн, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Чулуундолгор, мөн ХБХЭХСЗ-ийн дарга бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар, салбар зөвлөлийн гишүүд болон бусад холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.
Хуралдааны хүрээнд Баян-Өлгий аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2024-2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, оролцогчдод мэдээлэл хүргэлээ. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн явцтай холбогдуулан сонсох ажиллагаа зохион байгуулагдав.
Хурлын үеэр аймгийн Засаг дарга Е.Зангар хэлэхдээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлыг ерөнхий хүрээнд бус, нарийвчилсан төлөвлөгөө, бодлого чиглэлтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30