Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 132,766 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 136,597 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нийт зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Бүртгэгдсэн зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 4363,
Танхайрах 387
Хүний биед халдах 348,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 473,
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 128,592 бусад 2434 зөрчил байна.
Дээрх 132,766 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл
- Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 499,
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, давтан зөрчил гаргасан үндэслэлээр баривчилж, эрх хассан 231,
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 908 иргэнийг торгож, Эрх хасах шийтгэл оногдуулсан бол 131,128 иргэн, хуулийн этгээдийг торгох шийтгэл оногдуулжээ.
Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 109 иргэнд 32,405,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 371 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 102 иргэнийг 10,620,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
АДМИН







Нийгэм








