Dark Light
Нийгэм | 2025-11-03

ЭХ ХҮН БАЙХ НЬ ҮНДСЭН ХУУЛЬД ХАЛДАХ ЭРХ МӨН ҮҮ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн тул эргүүлэн татагдахад бэлэн болж, товчоо тайлсан, бүсээ эвхсэн, дээл нөмгөн байдалтай байна. Үндсэн хууль зөрчсөн л бол мэддэг, мэддэггүй, эмэгтэй, эрэгтэй эсэх нь падлийгүй. Үндсэн хуулиа дээдлэн сахих өргөсөн тангаргаасаа няцсан бол өндөр боловсролтой ээж мөн байх,  хятадаар ус цас шиг ярьдаг, англиар уянгын халил урсгадаг байх нь хамаагүй.
Замын хөдөлгөөний хууль мэддэггүй байх нь улаан гэрлээр дайраад торгуулахгүй өнгөрөх, согтуугаар машин бариад эрхтэйгээ үйлдэх гоё далим, өргөн боломж биш юм. Огцруулахыг дэмжье гэх байтал огцруулахыг дэмжихгүйг дэмжье гэж санал хураалгасан, танхимд бие нь байгаагүй 19 гишүүний хурууг эсрэг кноп дарснаар тооцсон, хоёр өдрийг нэг болгож ирц нийлүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг эцсийн шийдвэр гарсан. Цэцийн шийдвэрийг биелүүлдэг болохоос бус цэц булаалдах, “Тэнгэр” сургуулийн Сандаг бас Очир байсан ч тэнгэртэй хэрэлддэггүй. 
Хэн хэрхэвч давж гишгэж үл болох хэмжээ хязгаарт халдахыг лонхноос бирд сугарах, эртний Грекийн домогт гай зовлон дагуулсан Пандорагийн хайрцаг нээгдсэнтэй зүйрлэдэг. Хэрэгт дуртай хэрээний хоншоор Пандора сониуч зангаасаа болоод шавар ваарыг нээсэн шиг муу жишиг тогтвол Монгол Улсын Үндсэн хуульт ёс дархлаагүй болно. Үндсэн хууль өөрөө зөрчигдөөгүй. Үндсэн хуулийг хүн зөрчдөг. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30