Dark Light
Нийгэм | 2025-11-03

АЛСЫН ХАРАА ХОРЬ ТЭГЭЭД ТАВЬ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тагнуулын газар “Оюу толгой” компанийн тендерийн дарга Д.Амартүвшин, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболд, ажилтан Ч.Нэргүй, Б.Сэржмаа нарыг ган бөмбөлөг, тээрмийн хуяг зэргийг худалдан авахад идсэн уусан, их хэмжээний мөнгө угаасан гэж үзэн мөрдөн шалгаж байна. Авлига хахууль их наядаар яригдаж байхад 10 хан тэрбум төгрөг бэлнээр олдож, 15 хан тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураагдсан гэж үзсэн үү, яасан “Оюу толгой”-н худалдан авах газрын дарга Д.Амартүвшинг сулласан байна. “Алсын хараа 2050” гэдэг шиг хорь, тавь, хорьдог, тавьдаг үзэгдэл болсоор байна.
Иргэдийн төлөөлөгч нэртэй ч эрлэгийн төлөөлөгч, эхнэрээ 22 жил амлан авч, тамлан зовоосон Б.Эрдэнэсүхийг ч шүүх сулласан байна. Зодуулж яргалуулж, зовж тамлуулж, өргөдөл гомдлоо өгсөөр байхад нь нүдэн балай, чихэн дүлий байсаар 22 жилийн дараа хууль шүүх хориод тавьсан байна. Аврал эрж ядарсан бүсгүй Б.Нарангаравыг хамгаалалтыг буулгаад, араагаа хавирч, задарсан Б.Эрдэнэсүхийг гэрт нь харуул хяналтгүй болгосон байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30