Dark Light
Нийгэм | 2025-11-03

ОЮУТОЛГОЙГООС ЦУХУЙСАН ЗЭС

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Оюутолгойн зэс цухуйхын хэрээр олонх нь би цөөхөн нь зэсэрч цулайсан онцгүй нууцууд илчлэгдсээр байна. Зэсийн далд уурхайн ноогдол ашиг биш зэсийн 20 сая долларыг хэн яаж хэрхэн юунд зэсрүүлснийг олж мэдэх өдөр ойртсоор байна. 
Эх орноо төлөөлж, “Рио Тинто”-той эрэгчин эмэгчнээ үзэх үүрэг хүлээж байсан Б.Солонгоо эдний мөнгөөр Англид сурсан юм байна. Шотландын “Дандий” их сургуульд “Рио Тинто”-гийн мөнгөөр сургалтын төлбөр, байр хоолоо хүртэл бүрэн тэтгүүлж магистр болсон Б.Солонго өөх өгсөн компанитайгаа өглөө босоод заргалдаж маргалдаж, үзэж тарсан биш үсэрч наалдсан юм биш үү гэдэг асуулт босож байна. Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгээр Хууль зүйн дэд сайд, ЗГХЭГ-ын дэд дарга байсан Б.Солонго өөрөө 2009 онд Английн Засгийн газрын тэтгэлэгт тэнцэж явсан гэдэг ч ширхэг баримт үзүүлээгүй байна. Рио Тинтогоор тэтгүүлсэн хүн “Рио Тинто”-той маргалдаж, эх орны эрх ашгийг хамгаалж чадах уу? 
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн 30 мянган хуудас баримт материалыг нууцаас гарга гэж өнөөдөр шаарддаг ч өөрөө Уул уурхайн дэд сайд байхдаа ил болгоогүй юм байна. Ард түмний мэдэх эрхийг ханга гэж өнөөдөр хэлдэг ч ард түмэнд мэдүүлэх ажлаа хийгээгүй юм байна. О.Батнайрамдалын баттай сайн таньдаг, мэддэг хүмүүс Оюутолгойн мөнгөний тоог өөрчилж, гарын үсэг зурж, нууц биш нууц болгож, мөнгө угаасан байж болзошгүй асуудал сөхөгдөж байна. 
Английн Фуллхэм багийн бэлтгэлийн хувцсан дээр GoMongolia гэдэг бичиг хадуулахад 1,5 сая доллар, хувийн компанийн жүжиг сурталчлах, Соёлын сайд асан Ч.Номин уран цэцэн жиргээ хийх, Википедиад гоё намтар оруулахад 1,9 сая доллар “Аттикас партнерс” компанид шилжүүлсэн гэх баримтууд ил болно. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30