Dark Light
Нийгэм | 2025-11-03

УЛААНБААТАРТ 07, 08-НД ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
06-нд нутгийн баруун хагаст, 07-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 08-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
 
Хур тунадас: 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 08-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 09-нд Халх голын сав газраар, 11-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно.
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05, 06-нд Алтайн уулархаг нутгаар, 07, 08-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: 06-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -7...-12 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 07-нд нойтон цас, цас, 08-нд ялимгүй цас орно. 
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 07-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-15 градус, бусад хэсгээр -3...-8 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна.
 
 07-ноос хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-17 градус, бусад хэсгээр -7...-12 градус хүйтэн, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22