Dark Light
Нийгэм | 2025-11-03

П.НАРАНБАЯР: АЖИЛ ХАЯЛТ МАРГААШ ЗОГСОХ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.
-Дөнгөж сая үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцээрийн ширээний ард суулаа. Хэлэлцээр үр дүнд хүрч чадсан уу?
-Тохиролцсон. Тохиролцоонд өнгөрсөн баасан гарагт хүрсэн. МҮЭ-ийн зүгээс тохиролцсон ажлын хэсэг гарын үсэг зурсан нэмэлт хэлэлцээрээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэх шаардлага тавьсан. Ингэсэн тохиолдолд ажил хаялтаа дуусгавар болгон гэсэн. Энэ нөхцөл байдлыг бүрдүүлэхээр ажилласан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сайд болон УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье. Энэхүү хэлэлцээрийг амилуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Мөн Засгийн газрын бусад гишүүд, Ерөнхий сайдад талархлаа илэрхийлье. Нэмэлт хэлэлцээр албан ёсоор бүртгэгдлээ. Тэгэхээр үйлдвэрчний эвлэл мэдэгдлээ хийгээд, ажил хаялтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 27-д заасанчлан дуусгавар болгохоор зарлах байх гэж бодож байна. Хэлцлийн үр дүнгээс хэлэхэд бид 2026 оны төсөвт үндсэн цалинг 2226000 төгрөгт хүргэх, оны эцсээр 2.8 саяд хүргэх, үүнтэй уялдуулан цалингийн бүтцийн шинэчлэл хийх, боловсролын байгууллагын бүтцийг үүнтэйгээ уялдуулж хийх үүргийг хүлээж байгаа. Энэ боломжуудыг бий болгоод ажил хаялт ойрын хугацаанд зогсож, чадвал маргааш зогсох байх гэж найдаж байна. Хэвийн үйл ажиллагаа явагдана гэж найдаж байна. 
-Цаашдаа хэлэлцээрийн агуулга яаж явахаар байгаа вэ. Багш нар 3.5 саяд үндсэн цалингаа хүргэнэ гэсэн шүү дээ?
-Нэмэлт хэлэлцээр дээрээ дурдсан. Бид үндсэн цалинг 3.5 сая гэдгийг ойлгож байгаа. Үндсэн цалин амьдралын баталгаа болох ёстой. Нэмэгдэл хөлсүүд байгаа. Энэ зүйлүүд үндсэн цалингаасаа гадна олгогдоод явна. Цалингийн бүтцийн өөрчлөлт гэж юуг хэлээд байна гэхээр нэмэгдэл хөлс биш нэмэгдлүүд байгаа. Нэмэгдлүүдийг нэрлэсэн дүнгээр тавьж, цаашдаа үндсэн цалингаа нэмэгдүүлэх боломжийг бий болгох, мөн зохист хөдөлмөрийн сайн орчныг бий болгоход илүү анхаарах ёстой гэж харж байгаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30